Аврагч ба шинэ нэр, Христийн шинэ нэр

Аврагчийн нэрний учир утга

Бурханы авралын ажил руу сайтар анхаарч харвал Аврагчийн нэрийг мэдэх нь яагаад чухал болохыг ухаарна. Бидэнд аврал соёрхох гэсэндээ Бурхан Ариун Эцэгийн үе, Ариун Хүүгийн үе, Ариун Сүнсний үе гэж гурван үеийг бий болгосон. Энэ үе тус бүрдээ Бурхан өөр өөр нэр хэрэглэн гарч ирдэг. Өнөөгийн энэ үед Аврагчийн нэрээ мэдэх эсэхээс л аврал хамаатай юм. Бид зүгээр л Бурхан гэх ерөнхий алдар нэрээр нь дуудаж болохгүй. Библийн гол ойлголт энэ талаар тодруулахад тусална.

Номлогчийн үгс 3:1 “Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй.”

Бурхан бидэнд Аврагчийг хүлээн авах хязгаарлагдмал цаг хугацаа өгдөг.

Бид энэ газар амьдарч л байгаа юм чинь цаг хугацаа, орон зайн хувьд хязгаарлагдмал. Тиймээс Библид бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй хэмээсэн. Бүх зүйл цаг хугацаанд баригддаг болохоор бүх юманд эхлэл, төгсгөл гэж бий. Жишээ нь хүнсний захаас сүү худалдаж авлаа гэхэд хугацаа нь дуусах өдөр гэж байдаг шүү дээ. Дуусах хугацаа нь уг сүүг цаашид ууж болохгүй гэдгийг харуулсан хугацааны хязгаар гэсэн үг. Бурхан Аврагчийг хүлээн авах цаг хугацааны хязгаар тогтоосон болохоор энэ ойлголт бидний итгэлийн амьдрал дээр бүр ч хамаатай.

Цаг хугацааны хязгаартай бүхий л үйл явдал тодорхой нэг чухал зорилгыг агуулж байдаг. Жишээ нь хүн боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг хүртэж, түүгээрээ боломжийн сайн ажилтай болж, тэр ажлаараа мөнгө сайн олж, түүгээрээ ар гэрээ тэжээн тэтгэх гэх мэтээр амьдардаг шүү дээ. Энэ дэлхийн бүх юманд ийнхүү зорилго байдгийн адил Бурханд итгэж байгаа бидний итгэлд ч бас зорилго бий.

1Петр 1:8-9 “Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.”

Үе тус бүр дэх Аврагчийн Нэр

Бурхан авралын ажлаа гурван үед хувааж, үе тус бүрд Аврагчийн өөр өөр нэр өгсөн.

Матай 28:19-20 “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.”

Библийн дагуу тэр гурван үе нь Ариун Эцэгийн үе, Ариун Хүүгийн үе, Ариун Сүнсний үе юм. Ариун Гуравын сэнтий нэг гэсэн ойлголтоор Бурхан гурван өөр нэрээр гурван өөр үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид ухаарах юм. Эцэгийн үед Бурхан Эцэгийн үүрэг гүйцэтгэж, Хүүгийн үед болохоор Хүүгийн үүрэг гүйцэтгэж, Ариун Сүнсний үед Ариун Сүнсний үүрэг гүйцэтгэдэг юм.

Энэ үүрэг болгоноо гүйцэтгэж байхдаа Бурхан Аврагчийн өөр өөр нэр хэрэглэсэн байдаг. Тийм ч учраас Есүс айлдахдаа Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ хэмээсэн. Энэ нь Эцэгт нэр бий, Хүүд нэр бий, мөн Ариун Сүнсэнд нэр бий гэсэн үг.

Ариун Сүнсэнд нэр бий гэдгийг олон хүн мэддэггүйгээр үл барам зарим нь бүр Аврагчид ганцхан л нэр бий гэж буруу боддог. Исаиа, Үйлс номны ижил ишлэлээр яагаад ийм буруу ойлголт гараад байгааг бид ухаарч чадна.

Исаиа 43:11 “Би, зөвхөн Би ЭЗЭН, Надаас өөр аврагч үгүй.”

Үйлс 4:11-12 “Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв.”

Өмнө нь Ёхова Бурхан Өөрийгөө цорын ганц Аврагч гэсэн. Хүүгийн үед Петр Есүсийг цорын ганц Аврагч хэмээн тунхаглаж, аврагдах өөр нэр байхгүй хэмээсэн байна. Эндээс харахад нэг ишлэл нь Ёховаг цорын ганц Аврагч гээд л, нөгөө ишлэл нь Есүсийг цорын ганц Аврагч гээд Библи зөрчилдөөд байгаа юм шиг харагдаж мэднэ.

Гэвч үнэндээ зөрчилдөөд байгаа юм биш. Бурханы авралын ажлаа гүйцэлдүүлэх цаг хугацааны хязгаарын талаар хэрхэн ойлгосноор бүрэн төгс ойлголттой болно.

Исаиа 9:6 “Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.”

Исаиа нь Аврагчийн нэр Ёхова байсан Эцэгийн үед амьдарч байсан эш үзүүлэгч. Эцэг Ёхова Бурхан Хүү болж, Есүс Христ болон мэндэлнэ гэсэн зөгнөл байсан. Бурхан хүн төрхөөр ирж төрмөгцөө Эцэгийн үүрэг гүйцэтгэхээ больж, Хүүгийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Яг тэр мөчид Эцэгийн үе дуусаж, Хүүгийн үе эхэлсэн хэрэг. Үе өөрчлөгдөхтэй зэрэгцэн Аврагчийн нэр ч өөрчлөгдөх юм. Аврагчийн нэр цаашид Ёхова байхаа больж, Есүс болсон. Учир нь Бурхан үүргээ өөрчилж, үе ч, Бурханы нэр ч хоёулаа өөрчлөгдсөн гэсэн үг. Энэ нь хугацаа дуусах өдөртэй адилхан Аврагчийн нэрэнд ч цаг хугацааны хязгаар байгаа гэсэн үг юм.

Үе өнгөрвөл тухайн үед өгсөн Аврагчийн нэрний хугацаа ч дуусах юм. Тэр нэрээр цаашид аврал авч чадахгүй болно гэсэн үг. Эцэгийн үеийн турш Ёхова цорын ганц аврагдаж болох нэр байсан учир энэ. Харин удалгүй Эцэгийн үе өнгөрч, Ёховагийн нэрний хугацаа дуусаж, хүмүүс цаашид тэр нэрээр аврагдаж чадахгүй болсон юм.

Аврагчийн шинэ нэр

Эдүгээ бид Эцэгийн үед ч амьдраагүй, Хүүгийн үед ч амьдраагүй. Бид Ариун Сүнсний үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл Бурхан Ариун Сүнсний үүрэг гүйцэтгэж байгаа тул аврал авъя гэвэл Ариун Сүнсний нэрийг мэдэх нь нэн чухал. Өнөө үед олон хүн Аврагчийн нэрийг Есүс гэж буруу бодож байна. Харин Хүүгийн нэр болох Есүсийн нэр нь Хүүгийн үе өнгөрөнгүүт хугацаа нь дууссан. Ийм шалтгааны улмаас Есүс Өөрөө Ариун Сүнсний үед шинэ нэрээр дахин ирнэ гэдгээ тунхаглан мэдүүлсэн байдаг.

Илчлэл 3:11-13 “Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”

“Би удахгүй очно” гэсэн үгээрээ Есүс Өөрийнхөө хоёр дахь ирэлтийн талаар ярьж байсан юм. Тэрээр дахин ирэхдээ шинэ нэрээр ирнэ гэдгээ тодорхой болгон баталсан байна. Есүс Өөрийгөө Сүнс хэмээн заасан нь тэрээр Хүү болж ирэх биш, харин Ариун Сүнс болж ирнэ гэсэн үг юм.

Есүс дахин ирэхдээ шинэ нэрээр ирнэ гэдгээ тодорхой болгон баталсан. Есүс Өөрийгөө Сүнс хэмээн заасан нь тэрээр Хүү болж ирэх биш, харин Ариун Сүнс болж ирнэ гэсэн үг юм.

Энэ нь Бурханы ард түмэн Аврагчийн шинэ нэрээр аврал авах ёстой Ариун Сүнсний үеийн эхлэлийг зааж байгаа хэрэг. Шинэ нэр нь урьд өмнө Аврагч хэзээ ч хэрэглэж байгаагүй нэр байх ёстой. Есүс болон Ёхова хэмээх нэрнүүд нь хэдийн хэрэглэгдчихсэн тул хүмүүс тэдгээр нэрийг шинэ нэр гэж үзэхгүй. Өөрийнхөө шинэ нэрийг хэрхэн хүлээж авах талаар Ариун Сүнс ийн айлджээ.

Илчлэл 2:17 “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”

1Петр 2:4 “Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.”

Үйлс 4:11 “Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм.”

Библийн дагуу чулуу нь Христийг бэлгэддэг. Энэ ойлголтоор авч үзвэл Илчлэл 2:17 ишлэл нь Христ шинэ нэрээр ирнэ гэсэн утгатай юм. Илчлэл ном ойролцоогоор МЭ 97 оны үед бичигдсэн болохоор энэ нь Хоёрдугаар Христ байгаа гэдгийг зааж өгсөн хэрэг. Шинэ нэрийг хүлээн авахын тулд нууцлагдсан маннаг авчрах Хоёрдугаар Христийг хүлээн авах ёстой.

Хоёрдугаар Христ, Ариун Сүнс ба манна

Жинхэнэ Ариун Сүнс ба Түүний шинэ нэрийг таньж мэдүүлэх үүднээс Библид мөн Түүнийг нууцалсан манна авчирна гэж айлдсан. Бидэнд нууцалсан маннаг өгөх Нэгэн л Ариун Сүнсний үед аврал өгөх нэр юм гэжээ.

Иохан 6:49-51 “Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа.”

Библиэр авч үзвэл манна нь махан бие өмсөж ирсэн Христ юм. Түүний махыг идэхийн тулд шинэ гэрээний Алгасал баярыг сахих учиртай.

Матай 26:17, 26-28 “Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад… Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд—Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.”

Есүс эхлээд 2000 жилийн өмнө шинэ гэрээний Алгасал баяраар шавь нартаа манна өгсөн юм. Харин энэхүү Алгасал баяр нь МЭ 325 онд Никеагийн хурлаар устаж, нууцлагдсан юм. 1948 онд Ан Сан Хун Христ нүглийн уучлал өгдөг Бурханы баяр болгон шинэ гэрээний Алгасал баярыг дахин сэргээж өгсөн билээ. Ан Сан Хун Христ Илчлэл 2:17 ишлэлийн зөгнөлийг гүйцээсэн ба Тэрээр Ариун Сүнс буюу өнөө үед биднийг аврах Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр юм.

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь энэ үеийн Аврагчийн нэр Ан Сан Хун Христийн нэрэнд итгэдэг. Энэ нь бид Ан Сан Хун хэмээх нэрэн дээр залбирч, энэ нэрийг тунхагладаг гэсэн үг. Библид Ан Сан Хун Христийн тухай гэрчилдэг болохоор л бид ингэх нь ч зүйн хэрэг юм. Та бүхэн цааш нь илүү судалж, Аврагчийн шинэ нэрний талаар баттай итгэлтэй болж, улмаар аврал авах боломжтой юм шүү.

Иохан 5:39 “Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.”