Солонгос улсад илчлэгдсэн Хоёрдугаар Христ

Алгасал баяр бол өнөө үед ирэх Аврагчийг таних туйлын тэмдэг юм.

Бурханы сүм Солонгос улсад Алгасал баярыг тогтоосон Ан Сан Хун Христийг Хоёрдугаар Христ гэж итгэдэг. Библийн зөгнөлийн дагуу Бурхан хүн болж ирээд, 1600 жилийн турш устаж алга болоод байсан ариун баярыг дахин тогтоож өгөх учиртай. Алгасал баяр нь өнөө үед ирэх Аврагчийг таних туйлын үнэн тэмдэг юм. Тэрхүү Аврагч нь хаана мэндлэхийг Библид маш нарийн тайлбарласан байдаг.

Зөгнөлийн дагуу илчлэгдэх Бурхан

Есүс Христ Бетлехемд мэндэлсэн гэдэг нь христчүүдийн наад захын мэддэг зүйл. Олон хүний мэддэггүй зүйл нь хуучин гэрээн дээр аль хэдийн зөгнөгдсөн Аврагчийн мэндлэх газар юм.

Мика 5:2 “Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, надад Израилийг захирах нэгэн нь чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”

Бурханы авралын ажил гэнэтийн тохиолддог юм биш. Бурхан болохоос нь өнө удаан жилийн өмнө Библид бичсэн зөгнөлүүд болох төлөвлөгөөнийхөө дагуу л ажлаа хийдэг. 2000 жилийн өмнө Бурхан Есүс болж, хүн төрхөөр Бетлехемд мэндэлсэн юм. Энэ нь Мика номд бичигдсэн зөгнөлийн биелэл байсан хэрэг. Библид Есүсийг мөн хоёр дахь удаагаа илчлэгдэх талаар зөгнөсөн байдаг.

Еврей 9:28 “Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.”

Библийн Еврей номын дагуу бол бид аврагдахын тулд хоёр дахиа ирэх Христтэй уулзах ёстой юм. Бурхан анх удаа ирэх газраа Библид илчилсэн шиг хоёр дахиа ирэх газраа ч мөн Библи дэх авралын ажлаар дамжуулан илчлэх юм.

Дорно зүгтэй холбоотой хуучин гэрээний зөгнөлүүд

Еврей 9:28 дээр бичигдсэн зөгнөлөө гүйцээхийн төлөөх Бурханы төлөвлөгөө хэдийн хуучин гэрээний үеэс бичигдсэн байсан юм.

Исаиа 46:10-11 “Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан, Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн. Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.”

Исаиа 46:11 “Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.”

Бурхан аврал өгөхөөр дорно зүгийн алс холын орноос махчин шувууны хамтаар нэг хүнийг дуудаж байгаа мэтээр гарч байна. Үнэндээ Бурханы зорилгыг биелүүлэх хүн нь махчин шувуугаар тодорхойлогдсон хэрэг. Библийн дагуу бол махчин шувуу (бүргэд) нь Бурханыг заадаг. (Дэд хууль 32:11-12)

Бурхан энэ зөгнөлөө Өөрөө биелүүлнэ. Тэрээр дорно зүгт, алс холын орноос ирэх юм. Исаиа эш үзүүлэгч Израиль улсад байхдаа энэ зөгнөлийг бичсэн. Исаиа номны бичигчийн байсан газрыг хэмжүүрээ болгон үзэхэд Израилиас зүүн зүг, алс холын орон нь Ази тивийн ямар нэг улсыг зааж байна.

Илчлэл номонд бичигдсэн дорно зүгт ирэх Бурхан

Илчлэл номонд мөн Хоёрдугаар Христийг дорно зүгт ирэх талаар зөгнөсөн байна.

Илчлэл 7:1-3 “Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав. Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран “Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.”

Дөрвөн тэнгэр элч салхийг барьж байх үеэр наран мандах зүгээс амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэр элч гарч ирж байна. Библийн дагуу авч үзвэл Бурханы тамга нь салхи тавигдах үед ард түмнийг хамгаалах аврал юм.

Еврей 9:28 ишлэлийг дахин санахад авралыг авч ирэх нэгэн бол Хоёрдугаар Христ гэж тодорхой мэдэгдсэн байдаг. Энэ нь дөрвөн салхи тавигдахаас өмнө Хоёрдугаар Христ Бурханы тамга болох авралын тэмдгийг авч ирнэ гэсэн утгатай юм.

Бурханы тамга нь Бурханы ард түмэн үлэмжийн гамшиг нүүрлэхээс өмнө аврагдах арга зам юм.

Бурханы тамга нь юу вэ?

Бурханы тамга нь Бурханы ард түмэн үлэмжийн гамшиг нүүрлэхээс өмнө аврагдах арга зам. Библид гамшгаас аврагдах цорын ганц арга зам байгаа нь Алгасал баяр.

Гэтлэл 12:11-13 “Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.”

Алгасал баярын гарал үүсэл нь Бурханы ард түмэнд гамшгаас аврагдах арга зам болон өгөгдсөн юм. Үүгээр нь Алгасал баярыг Бурханы тамга, авралын тэмдэг гэдгийг нь мэдэж чадна.

2000 жилийн өмнө Есүс Алгасал баярын талх, усан үзмийн дарсаар шинэ гэрээний Алгасал баярыг хэрхэн сахих талаар зааж өгсөн.

Солонгос улсад Алгасал баяр сэргэсэн нь

Шинэ гэрээний Алгасал баяр нь дорно зүгт ирэх Аврагчийг таниулах авралын тэмдэг юм. Энэхүү тэмдэг Солонгос улсад илчлэгдсэн. Ан Сан Хун Христ авралын тэмдэг болох ариун ёслол Алгасал баярыг сэргээсэн. Бурханы Өөрийнх нь айлдсан үг ёсоор авралын ажил хаанаас ч эхэлсэн бай тэр газар бол Хоёрдугаар Христийн гарч ирээд байгаа яг тэр газар болох юм.