Есүсийг хоёр дахиа ирэхэд нь Түүнийг таньж болох тэмдэг Библид байдаг.
2000 жилийн өмнө Есүс Христийн энэ газар ирэхийг нь хуучин гэрээний Библи дээр урьдчилан зөгнөөд байсан юм. Библийн зөгнөлийн дагуу элч нар Христийг таньж, Есүс бол Мессиа гэдэгт баттай итгэж чадсан юм.
Иохан 1:45 “Натанаелыг Филип олоод —Мосе хуульдаа бас эш үзүүлэгчдийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд”
Үүн шиг Есүсийг хоёр дахиа ирэхэд нь бид Түүнийг таньж чадахуйц тэмдэг Библид ч мөн бий. Тэрээр бүхий л зөгнөлөө гүйцэлдүүлсэн болохоор л Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг Ан Сан Хун Христ бол хоёр дахиа ирсэн Христ гэдэгт итгэдэг билээ.
Есүсийн анхны ирэлт
Шинэ гэрээг байгуулан, зорилгоо биелүүлээд тэнгэрт одсоных нь дараагаас Христийн сургаалууд Ромын соёл уламжлалын нөлөөнд автан аажим аажмаар өөрчлөгдөж эхэллээ. Бямба гарагт байсан Амралтын өдөр МЭ 321 онд ням гарагт болж өөрчлөгдөв. Улмаар МЭ 325 онд ертөнцийг харанхуй үетэй золгуулсан Никеагийн хурлаар Алгасал баярыг бүрмөсөн устгав.
Энэ л шалтгааны улмаас Есүс дахин ирж, анх удаа ирэхдээ зааж байсан бүхий л сургаалаа дахин зааж, аврал руу хөтлөх үнэнийг сэргээж өгөх учиртай юм.
Еврей 9:28 “Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.”
Есүсийн хоёр дахь ирэлтийн тэмдэг
Элч нар Есүсийг энэ газарт байхад нь ч хүртэл Түүний хоёр дахь ирэлтийн талаарх зөгнөлийг ойлгож байжээ. Шавь нар Есүсээс Түүний дахин ирснийг мэдүүлэх шинж тэмдгийн талаар асуухад нь Есүс тэдэнд инжир модны сургаалт зүйрлэлийг ярьсан байдаг.
Матай 24:32-33 “Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн.”
Христ инжир мод навчсаа дэлгэхээр Хоёрдугаар Есүс үүдэн дээр чинь байх болно гэж хэлсэн байна. Учир нь Бурханы ард түмэн Христийг таньж чадах тэмдэг болохоор л инжир модны сургаалт зүйрлэлийг болон үүний жинхэнэ утга учрыг сурч авах нь чухал байсан хэрэг.
Инжир модны сургаалт зүйрлэл
Лук 13:6-7 “Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэхэд нь”
Сургаалт зүйрлэл дэх усан үзмийн талбайн нэгэн хүн нь Есүсийг заасан хэрэг. Библийн дагуу авч үзвэл инжир мод гэдэг нь Израиль улсыг заадаг. Есүс израильчуудаас 3 жилийн турш гэмшил буюу сайн мэдээний үр жимс хайн, тэдэнд авралын мэдээ тунхагласан юм (Матай 3:8).
Иеремиа 24:5 “— Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би эдгээр сайн инжиртэй адил сайнд тооцно.”
Бурхан Иудагийн олзлогдогсдыг сайн инжир гэж тооцсон нь Библид инжир модоор Израиль улсыг бэлгэддэг гэдгийг бидэнд ойлгуулж байгаа хэрэг.
Израиль улсын сүйрэл
Лук 13:7 дээр Есүс шавь нартаа үр жимс гаргаагүй инжир модыг огтолж хая гэсэн. Израильчууд Есүсийн 3 жилийн турш тунхагласан сайн мэдээнээс татгалзсан тул Израиль улсыг “огтолж хаясан” юм.
Израилийн сүйрлийн улмаас израильчууд ямар ч нутаг оронгүй болж, дэлхийгээр нэг тарж бутрах болсон билээ. Тийнхүү инжир мод болох Израиль улс хатаж хорчийн хоосорсон юм.
Израилийн сэргэн мандалт
Харин Есүсийн сургаалт зүйрлэлд гарсан инжир мод үүрд хатсан амьгүй чигтээ байгаагүй юм. Есүс Христ инжир модны мөчир зөөлөрч, навчсаа зулзагалуулж, дахин сэргэж амьдрахад Хоёрдугаар Христ үүдэн дээр чинь зогсож байна гэж зааж өгсөн шүү дээ.
1900 жилийн хойно түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж, эцэстээ Израиль улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа дахин олж авсан байдаг. Хэдийгээр энэ нь боломжгүй үйл хэрэг мэт санагдавч Есүсийн үгийн дагуу л биелсэн нь энэ.
1948 онд инжир модны навчис дэлгэрч, израиль үндэстэн тусгаар тогтнолоо тунхаглан зарласан нь дэлхий даяар Хоёрдугаар Есүс ирснийг мэдүүлэх тэмдэг байсан билээ.
Үүдэн дээр
Христийн дахин ирсэн яг тэр цагт Тэрээр үүдэн дээр байх болно гэж Библид зааж өгсөн.
Илчлэл 3:20 “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.”
Хоёрдугаар Есүс үүдэн дээр зогсоод, биднээс Өөртэйгөө хамт хооллохыг гуйж байгаа нь биднийг мөнх амьтай болгохын тулд Тэрээр Өөрийнхөө махыг идэж, Өөрийнхөө цусыг уу хэмээн шинэ гэрээний Алгасал баяраа дахин тунхаглана гэсэн үг юм.
Ан Сан Хун Христ 1948 он буюу инжир мод болох Израиль улс сэргэсэн яг тэр жил баптисм хүртсэн билээ. Библийн зөгнөлийн дагуу Ан Сан Хун Христ шинэ гэрээний сайн мэдээ тунхаглаж эхлэн, Алгасал баярын үнэнийг дахин сэргээсэн юм. Энэ нь Ан Сан Хун Христ бол МЭ 325 оноос хойш алдагдсан байсан үнэнийг сэргээсэн Хоёрдугаар Есүс гэсэн утгатай юм.
Шавь нар 2000 жилийн өмнө Библиэр дамжуулан Бурханыг таньж чадсан шиг Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн итгэгч гишүүд Ан Сан Хун Христийг бидний авралын төлөө махан бие өмсөн, хоёр дахь удаагаа хүн болж ирсэн Бурхан гэж таньж мэддэг билээ.
Энэ мэтчилэн та бүхнийг Библиэр илүү их судалж, Ан Сан Хун Христийн тухай, мөн Хоёрдугаар Есүсийн хувиар Түүний гүйцэлдүүлсэн зөгнөлүүдийн талаар илүү ихийг ирж сурна гэж бид найдаж байна.