Христийн хоёр дахь ирэлт нь шүүлтийн өдөртэй адилхан уу?
Бурханы ард түмнийг авралд хөтлөхөөр Есүс Христ үүлэн дунд ирнэ гэж Библид зөгнөсөн байдаг. Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь Ан Сан Хун Христийг Библийн зөгнөлийн дагуу үүлэн дунд ирсэн Христ хэмээн итгэдэг юм.
Үүлэн дунд ирэх нь
Өнөө үед дэлхий дахины сая сая христчүүд тэнгэр өөд харуулдан, Библийн зөгнөл ёсоор ирэх Аврагчаа хүлээн байдаг.
Лук 21:27-28 “Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв.”
Есүс Христ үүлэн дунд ирэхийг хүн бүхэн харна гэжээ. Харин Христ бодит үүлэн дунд тэнгэрээс буун ирэх юм болов уу? Христчин хүний хувиар үүлэн дунд ирэх Христийн утга учрыг нарийн тодорхой ойлгож байх учиртай.
Христчүүд Есүс Христ үүлэн дунд ирэхээр дэлхий хормын зуур сүйрч, шүүлтийн өдөр ирэн, Бурханы хүүхдүүд тэнгэрийн хаанчлалд орно гэж итгэж бас заадаг. Гэвч бид Библи рүү нарийн өнгийн харвал Есүсийн үүлэн дунд ирэх ба шүүлтийн өдөр нь хоёр тусдаа тохиолдол байх юм.
Есүс үүлэн дунд ирсэн
Хоёрдугаар Христ үүлэн дунд ирнэ гэж Библид айлдсан. Энэ бол Христийн анхны ирэлтийнх нь тухай адилхан зөгнөл юм. Өнөө үед Тэрээр хүн болж ирснийг нь мэднэ шүү дээ.
Даниел 7:13-14 “Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсээр ирж, эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол, эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.”
Есүс бол Даниелын үзэгдэлдээ харсан үүлэн дунд ирсэн Хүний Хүү юм. Өөрөөр хэлбэл Есүс хүн хэмээх оршихуй болж ирсэн гэсэн үг. Тэрээр Мариагийн биеэс хүүхэд болон мэндэлсэн хэрэг. Матай, Иохан, Лук нар тус тусын Бичвэртээ Есүст эрх мэдэл (Матай 28:18), сүр жавхлан (Иохан 17:10), хаанчлал (Лук 22:29) өгөгдсөн талаар бичсэн байдаг.
2000 жилийн өмнө хуучин гэрээний зөгнөлийн биелэлт болон Есүс ирэхдээ бодит үүлээр биш, хүн болж ирсэн билээ. Библид Есүсийг үүлэн дунд ирнэ гэж тодорхойлсон нь Библийн дагуух үүл нь хүнийг заасан болохоор тэр ажээ.
Үүл нь махан бие гэсэн утгатай
Библийн зарим үгс олон давхар утгатай. Жинхэнэ бодит үүлийг заахаас гадна Библид өөр байдлаар “үүл” гэх нэр томьёог хэрэглэдэг.
Иуда 1:12 “Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан, хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд”
Библид хүмүүсийг үүлтэй зүйрлэн, үүл нь хүний махан биеийг бэлгэдэж байгааг харуулсан хэрэг. Энэ дүр зураг зөвхөн шинэ гэрээний Библид ч биш, хуучин гэрээн дээр ч бас гардаг.
Сургаалт үгс 25:14 “Өгөхгүй бэлгээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу.”
Хуучин гэрээнд ч үүлийг мөн сайрхагч хүмүүстэй зүйрлэсэн байна. Өөр олон жишээ татаж болохоор байгаа ч ердөө энэ хоёр ишлэлээр л Библид үүлийг хүнтэй зүйрлэжээ гэдгийг мэдэж болохоор байна.
Есүсийн хоёр дахь ирэлт ба сүүлчийн шүүлт
Хэдийгээр олон хүн Есүсийн үүлэн дунд ирэх ирэлтийг сүүлчийн шүүлт гэж итгэдэг ч эдгээр нь хоёр тусдаа ойлголт юм. Шүүлт дээр Есүсийг галаар ирнэ гэж Библид айлдсан байдаг.
Исаиа 66:15-16 “Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ гал дотор ЭЗЭН ирэх болно. ЭЗЭН галаар хийгээд илдээрээ бүх махбодыг шүүнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.”
2Тесалоник 1:7-9 “харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж. Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.”
Хуучин гэрээнд ч, шинэ гэрээнд ч Есүсийг шүүлтийн өдөр галаар ирнэ гэжээ.
Христийн хоёр дахь ирэлт болон сүүлчийн шүүлт нь тусдаа учраас Бурханы ард түмнийг сүүлчийн шүүлтэнд бэлтгүүлэхээр сайн мэдээ тараан, золилт айсуй гэдгийг мэдүүлэхээр (Лук 21:28) Христ эхлээд хүн болж ирэх ёстой.