Ихэнх хүмүүс Эх Бурханы талаар ойлголтгүй байдаг. Тиймээс тэд Эхийг ойлгох гэж хайн, мөн Библиэр Түүний авралтай холбоотой зүйлсийг эрэлхийлдэг. Бурхан яг тэр зорилгын төлөө Библид Абрахамын гэр бүлийн түүхийг оруулсан байдаг. Бурхан итгэлийн өвөг дээдсийн нэг Абрахамаар дамжуулан Эх Бурханы зайлшгүй чухал хэрэгцээг зааж өгсөн юм.
Абрахам ба Бурхан
Абрахам бол хуучин гэрээний нэр алдартнуудын нэг. Абрахамын гэр бүлийн түүхийг Бурхан тун нарийн дэлгэрэнгүй бичсэн байдаг. Абрахамын гэр бүлийн түүхэн дунд хэн Бурханы өв залгамжлагч болох талаар гүн гүнзгий зөгнөл байдаг. Нэгэн сургаалт зүйрлэлээр Есүс Абрахам нь хэнийг бэлгэдэж байгааг, түүний гэр бүл юуг бэлгэддэгийг илчилжээ.
Лук 16:19-24 “Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв. Ядуу эр үхсэнд тэнгэрэлч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав. Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн зовж байна” гэж хашхирахад”
Ерөнхийдөө хүмүүс өөрсдийгөө тэнгэрт очоод Бурханы өвөр дээр очно гэж төсөөлж байдаг. Харин Лазар үхэхэд Есүс түүнийг Абрахамын өвөр дээр байгаа гэж хэлж байна. Хамгийн сонин нь баян хүн ч мөн тэнгэрт байгаа Абрахам руу хараад, “Эцэг ээ” гэж дуудаж байна. Тэгтэл Есүс тэнгэрт бидний сүнсний Эцэгийг ганц бөгөөд тэнгэрт буй Эцэг Бурхан хэмээн хатуухан хэлсэн.
Матай 23:9 “Газар дээр хэн нэгнийг эцгээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бөгөөд тэнгэрт буй.”
Абрахам нь Эцэг Бурханыг бэлгэддэг тул Абрахамын гэр бүл нь Бурханы гэр бүлийг заадаг
Тэнгэрт буй ямар нэг хүн Бурхан байж таарахгүй гэдгийг ойлгоод, дээрх баян хүн Абрахамыг “Эцэг” гэж дуудсан нь Абрахам Эцэг Бурханыг зааж байгааг тодорхой харуулж байна. Библид Эцэг Бурханыг зааж өгөх гэсэндээ Абрахамын нэрийг хэрэглэдэг гэдгийг энэ сургаалт зүйрлэлээс гадна өөр нэг жишээгээр харж болно.
Галат 3:7 “Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав.”
Итгэлийн хүмүүс нь Бурханы хөвгүүд байх ёстой биш үү? Тэгтэл яагаад энд Абрахамын хөвгүүд гэж бичээ юм бол? Учир нь Библид олон удаа Абрахамаар Эцэг Бурханыг бэлгэдэж байгаагаар гардаг.
Дүгнэхэд Абрахам ийнхүү Бурханыг бэлгэддэг гэсэн болохоор Абрахамын гэр бүл Бурханы гэр бүлийг бэлгэддэг гэсэн үг. Бурханы хүүхэд болж, тэнгэрийн хаанчлалыг өвлөн авахын тулд итгэгчдэд байх ёстой шинж чанарыг харуулах гэсэндээ Бурхан Абрахамын гэр бүлийг жишээ болгон сонгосон юм.
Абрахамын гэр бүлийн нэр дэвшигчид
Абрахамын гэр бүлд Абрахамын өв хөрөнгийг өвлөн авах боломжтой Елиезер, Ишмаел, Исаак гэсэн гурван нэр дэвшигч гарч ирж байна. Харин эцэстээ Исаак өв залгамжлалыг авч байна. Исаак яагаад Абрахамын өв залгамжлалыг авсныг мэдвэл бид яаж Бурханы өв залгамжлагч болохоо мэдэж чадна.
Эхлэл 15:2-4 “Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв. Абрам цааш нь —Та надад үр удам заяагаагүй. Харагтун, гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Харагтун, ЭЗЭНий үг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно гээд,”
Тухайн үед Абрахам хүүгүй байсан тул тэрээр зарц Елиезертээ өв залгамжлалаа өгөхөөр төлөвлөж байж. Тэгэхэд нь Бурхан түүнд өөрийнх нь биеэс төрөх хүн л өв залгамжлагч нь болно гэж хариулж байна.
Тэгээд Хагар Абрамд хүү төрүүлж өгч. Абрам түүнд Ишмаел гэж нэр өгчээ. Хагар Ишмаелыг төрүүлж өгөхөд Абрам 86 настай байлаа.
Эхлэл 16:15-16 “Тэгээд Хагар, Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаел гэдэг нэрийг Абрам өгөв. Хагар, Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.”
Абрахамын эхнэр Сара хүүхэд төрүүлж чадахгүй, нэлээн өндөр настай болсон тул тэрээр Абрахамд Хагар хэмээх зарц бүсгүйгээрээ дамжин хүүхэдтэй болох санал тавив. Абрахам шинэ төрсөн хүүдээ Ишмаел гэж нэр өгөв. Ишмаел хэдийгээр Абрахамын хүү мөн боловч тэрээр бас л өв залгамжлагч биш байлаа. Абрахамын хоёр дахь хүү Исаакаас бид энэхүү шалтгааныг ухаарч чадна.
Эхлэл 17:18-19 “Абрахам, Бурханд —Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хэлсэнд Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна.”
Тухайн үеийн израильчуудын дунд байдаг төрөлтийн хуулийн дагуу бол айлын ууган хүү өв залгамжлагч болдог байв. Ишмаел нэгэнтээ Абрахамын ууган хүү тул гэрийнхээ бүхий л өв хөрөнгийг авах ёстой байлаа. Гэвч тэгээгүй. Бурхан оронд нь Исаакт өв залгамжлал өгөхийг зөвшөөрдөг. Тиймд Исаак бол төрөлтийн хуулиар биш, Бурханы зүй тогтлоор сонгогдсон юм. Эргэн харахад Елиезер Абрахамын ч, Сарагийн ч хүү биш байсан тул Абрахамын өвийг аваагүй.
Ишмаелын тухайд бол тэрээр Абрахамын хүү хэдий ч ээж нь Сара биш байсан. Эцэст нь Исаак өв залгамжлагч болон сонгогдсон. Ишмаел Исаак хоёрын ялгаа бол ердөө ээж нь байлаа. Бурхан Абрахамын өв залгамжлагчийг тогтоохын тулд эхийн талыг баримталсан юм.
Бурханы өв залгамжлагч болох шийдвэрлэх хүчин зүйл
Абрахамын гэр бүлийн энэ нарийн түүх нь бидэнд хэн тэнгэрийн хаанчлалыг өвлөн авч чадахыг харуулж байна. Абрахам болон Сара хоёрын хүүхэд болж төрсөндөө л Исаак өв залгамжлагч болсон шиг бид Эцэг Бурхан ба Эх Бурханаар дахин төрж байж л Бурханы өв залгамжлагч болж чадна. Абрахамын гэр бүлээр Бурхан бидэнд Бурханы сонгогдсон хүн болоход шийдвэрлэх хүчин зүйл нь Эх Бурхан гэдгийг зааж өгөхийг хүссэн ажээ. Эхийн оршихуй нь бидний авралд туйлын чухал юм.
Галат 4:26 “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.”
Энд “бидний” гэсэн нь Эх Бурханд итгэдэг Бурханы хүүхдүүд юм. Сара нь тэнгэр Иерусалим Эх Бурханыг бэлгэддэг.
Галат 4:28 “Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ.”
Гурван нэр дэвшигчийн тухайд Исаак Сарагаас төрсөндөө л Абрахамын өв залгамжлагч болсон. Түүн шиг Эх Бурханд итгэдэг хүмүүс амласан тэнгэрийн хаанчлалын өвийг авах Бурханы хүүхэд болох юм.