Елохим Бурхан, Эцэг Эх Бурхан

Библийн Еврей номонд Бурхан гэж хэрэглэгддэг үг нь Эцэг Эх Бурханыг мэдэхгүй хүнд яагаад ч юм нэг нууцыг харуулдаг. Бурханыг ганц тоон дээр “Ел”,“Елоах” гэж хэрэглэхийн оронд эх хэл дээрх Библид “Елохим” гэсэн үгийг хэрэглэсэн байдаг. Елохим гэх энэ үг “Бурхад” хэмээх олон тооны үгээр орчуулагддаг.

Елохим гэх үгний давтагдсан байдал

Еврей хэлний Библид Елохим гэх үг 2500 гаруй удаа хэрэглэгддэг. Библи уншихдаа Бурхан гэх үгийн оронд Елохим гэдэг үгийг орлуулан уншаад үзээрэй. Елохим гэдгээр нь Библид өч төчнөөн удаа бичигдсэн Бурхан гэх үг ганц тоон дээр хэрэглэгдэх оршихуй биш, харин олон тоон дээр хэрэглэгдэх оршихуй гэдгийг ойлгож болохоор байна.

Эцэг Бурхан ба Эх Бурхан

Бид Эцэг Бурхан оршдгийг (Матай 6:9) мэддэг. Гэтэл Бурханыг илэрхийлэхдээ ганц тооны биш, олон тооны нэр томьёогоор илэрхийлсэн тул өөр Бурхан байж таарах нь. Эцэг гэсэн үг зөвхөн гэр бүлийн хүрээнд л хэрэглэгддэг. Тэгэхээр гэр бүлийн тогтолцоог судалж үзвэл хэн байхгүй байгааг ойлгож чадна. Бид бол Бурханы хүүхдүүд (2Коринт 6:18). Эцэг, хүүхдүүд байхын тулд мэдээжийн хэрэг ээж байх ёстой. Тиймээс Эцэг Бурханаас гадна Эх Бурхан бас оршдог билээ.

Галат 4:26 “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.”

Эцэг Эх Бурхан нь хоёулаа хамт байж Елохим Бурхан болох юм. Библийн эхнээс эцсээ хүртэл Тэднийг гэрчилдэг.

Библид гэрчлэгдэх Елохим Бурхан

Елохим Бурхан нь Эхлэл номны эхнээс л эрэгтэй болон эмэгтэй дүр төрхтэй Бурхан гэж илэрхийлэгдэж байна.

Эхлэл 1:26-27 “Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.”

Хүн төрөлхтөн Бурханы дүр төрхөөр бүтээгдэхэд эрэгтэй, эмэгтэй хүн бүтсэн. Энэ нь эрэгтэй дүр төрхийн Бурхан ч байгааг, түүнчлэн эмэгтэй дүр төрхийн Бурхан ч байгааг харуулж байгаа хэрэг. Бурхан “Би” гэж ганц тооны үг хэрэглэхийн оронд “Бид” хэмээн олон тооны үгээр Өөрсдийгөө зааж айлдсан. Үүнээс нь ажиглахад ч Бурхан ганц биш, хоёр байгааг харж болохоор байна. Эцэг ба Эх Бурхан хамтдаа хүн төрөлхтнийг бүтээсэн ажээ.

Илчлэл 22:17 “Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.”

Библи мөнх амийн бэлгийг шингээсэн амийн усны амлалтаар дуусаж байна. Харин энэ бэлгийг Сүнс болон Сүйт бүсгүй өгөх юм. Эцэг Эх Бурхан болох Елохим Бурханыг л хүн төрөлхтөнд мөнх амь өгөхөөр гарч ирэх ёстой гэж Библи гэрчилж байна.

Еврей хэлний Библид “Бурхан” хэмээх үг олон тооны хэлбэр болох Елохим гэсэн үгээр бичигдсэн. Энэ шалтгааны улмаас Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг. Та бүхэн өөртөө хамгийн ойр байгаа Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгээр зочилж, Библид гарах Эх Бурханы талаар Библиэс илүү гүн гүнзгий судлаарай.