Тэнгэрийн гэр бүлийн тогтолцоо

Цаг хугацааны эхлэлээс л хүмүүс амийн эх үндэс болгон гэр бүлээ эрхэмлэн дээдэлж ирсэн. Гэр бүлийн тухайд соёл, ёс заншил ялгаатай байсан ч энгийн нэг гэр бүл аав ээж хүүхдүүдээс бүрэлддэг нь хэний ч мэдээжийн нийтлэг ойлголт. Бурханы хүслийн дагуух гэр бүлийн тогтолцоо бүрэлдэж байгаа нь энэ. Газрын гэр бүлийн тогтолцоо аав ээж хүүхдүүдээс бүрэлддэг нь зүгээр нэг тохиолдол биш юм. Энэ бол тэнгэрийн гэр бүл оршдог гэдгийг бидэнд харуулах гэсэн Бурханы зүй тогтлын үр дүн.

Газрын гэр бүлийн үүсэл

Еврей 8:5 “Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. …”

Бидний харж чадахгүй тэнгэрийн ариун газрыг мэдүүлэх үүднээс Бурхан Мосед тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болгон газрын ариун газрыг барь хэмээн тушаасан. Бид хуулбар ба сүүдрийнх нь зарчмыг гэр бүлийн тогтолцоонд ч хэрэглэж болно. Тэнгэрийн гэр бүлийн тогтолцоог бидэнд зааж өгөх гэсэндээ Бурхан газрын гэр бүлийн тогтолцоог тэнгэрийн гэр бүлийн хуулбар ба сүүдэр болгон бүтээсэн хэрэг.

Энгийнээр хэлэхэд гэр бүлийн тогтолцоог бид загвар гэж бодож болох юм. Загвар гэдэг бол давтагддаг хэлбэр ба дизайн шүү дээ. Гэр бүлийн тогтолцооны хэв шинж тэнгэрээс гаралтай бөгөөд газрын гэр бүлд зориулсан загвар байдлаар нь бид энэ газар дээр дахин давтагдаж байгаа сүүдрийг нь харж байгаа хэрэг.

Энэ байдлыг нь анхаарч авч үзвэл бид газрын гэр бүлийн тогтолцооны гишүүн бүрийг тэнгэрийн гэр бүлийн тогтолцооноос олж харж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Үүнийг Библиэр баталж болно. Гэр бүлийн гишүүдийн дундаас эцэг, аав гэгчийн тухай эхлээд бодож үзье.

Эцэг Бурхан

Еврей 12:9 “Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?”

Еврей номыг бичигч хүмүүн биднийг эцэгтэй гэдгийг онцолж хэлсэн. Энэ нь эцгүүд бол бидний Сүнсний Эцэгийг бэлгэддэг гэдгийг харуулж байдаг. Энэ газар дээр бидэнд махан биеийн эцгүүд байдгийг бид мэднэ. Тэгвэл сүнсний маань Эцэг хаана байдаг бол? Тэнгэрт байх учиртай юм.

Матай 6:9-10 “Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй.”

Ямар ч христчин хүн энэ залбирлыг мэднэ. Нэмж хэлэхэд шавь нартаа хэрхэн залбирах ёстойг мэдүүлснээрээ Есүс тэдэнд Бурханд хэрхэн хандах ёстойг мэдүүлсэн юм. Есүс Бурханд залбирахдаа Эзэн минь гэж зааж өгч болох байтал тэгээгүй. Тэгэхийн оронд Бурханыг Аав буюу Эцэг гэж дууд гэж айлдсан. Ийм учраас энэ залбиралд “Бидний Аав аа” гэж дуудсан байна.

Энэ байдлаас нь авч үзвэл бидний сүнсний Эцэг бол тэнгэрт байгаа Эцэг Бурхан гэж ойлгож болохоор байна. Газрын гэр бүлийн тогтолцооны дагуу хүн бүр аавтай байдгийн адил тэнгэрийн гэр бүлийн тогтолцоонд бид тэнгэр Эцэгтэй юм.

Эцэг гэсэн үг нь хүүхэдтэй эрэгтэй хүнийг зааж байдаг. Тухайн эрэгтэй хүн хэдэн настай байсан ч хамаагүй хүүхэдгүй л бол аав гэж дуудагдахгүй. Яг үүн шиг Эцэг Бурханд хэрэв хүүхэд байхгүй байсан бол бид Түүнийг “Аав аа” гэж дуудаж чадахгүй шүү дээ.

Бурханы хүүхдүүд

Тэнгэрийн гэр бүлийн сүүдэр болсон газрын гэр бүлд мөн л хүүхдүүд байдаг. Нэг аавын хүүхдүүд бол хөвгүүд охид гэж л ялгагдана. Энэ нь тэнгэрийн гэр бүлд хөвгүүд охид байгаа гэсэн утгатай юм.

2Коринт 6:18 “Би та нарын Эцэг болж та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.

Тэнгэр Эцэг маань биднийг Өөрийнхөө хөвгүүд охид гэж хүлээн зөвшөөрч байна. Энэ ишлэлээр бид өөрсдийгөө тэнгэрийн хүүхдүүд гэдгийг ухаарч болох нь. Газрын гэр бүл аав болон хүүхдүүдээс бүрэлдэж байдгийн адил тэнгэрийн гэр бүл мөн тэнгэр Эцэг болон хүүхдүүдээс нь бүрэлдэх юм.

Нэг эцгийн хүүхдүүд бие биенээ ах, эгч, дүү гэж дууддаг шүү дээ. Үүн шиг Эцэг Бурханы хүүхдүүд бид тэнгэрийн ах дүү, эгч дүү гэж дуудагдах юм.

Энэ газар эрэгтэй хүн эцэг байхын тулд хүүхдүүдийг нь төрүүлэх ээж буюу эмэгтэй хүн байх нь мэдээжийн хэрэг. Ээж байхгүйгээр хүүхдүүд ч, аав ч байх боломжгүй.

Эх Бурхан

Бурхан шавь нартаа Өөрийгөө “Эцэг” гэж дууд хэмээн сургасан тодорхой нэг шалтгаан байж л байгаа. Эцэгийн талд “Эцэг” гэж хэрэглэгдэж байгаа нь Эцэг Бурханы оршихуйн нөгөө талд гарцаагүй эхийн тал байгаа хэрэг. Эх Бурхан бас байдгийг Библи заадаг.

Галат 4:26 “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.”

Энд “бид” гэсэн нь тэнгэрийн гэр бүлийн хөвгүүд охидыг зааж байна. Тэгэхээр тэнгэрийн гэр бүлийн хүүхдүүдийнх нь тухайд дээр оршигч Иерусалим нь хэн гэсэн бэ? Тэр бол бидний Эх. Тэр бол бидний сүнсний Эх юм.

Махан биеийн ээжүүд байхгүй бол бид махан биеэр оршиж чадахгүй шиг бидний сүнс Эх Бурхан байхгүйгээр сүнсний амь гэж байхгүй. Амийг анхлан өгөгчийн тухайд гэр бүл дотор сүнсний Эхийн үүрэг туйлын чухал. Хүмүүний эхийн үүрэг нь сүнсний Эхийн маань үүргийн тод тусгал юм.

Ээж хүнийг гэр бүлийг нэгтгэж байдаг “эвийн цавуу” гэж ярьдаг даа. Энэ онцлог шинжээ ээж хүн хэнээс авсан юм бол? Аавууд онцлог шинжээ Эцэг Бурханаас өвлөн авсан шиг ээжүүд ээж хүний онцлог шинж чанарыг Эх Бурханаас авсан юм. Эх хүний үрээ гэсэн өрөвч нинжин сэтгэл, амь биеэ зориулах золиос гээд бүгд л Эх Бурханаас гаралтай юм.

Гэр бүл цусаар холбогддог

Эцэг Бурхан, Эх Бурхан, хөвгүүд охид гээд бүгд тэнгэрийн гэр бүл ба энэ газрын бүхий л гэр бүлүүдэд зориулсан загвар юм.

Аав ээжүүд болон хүүхдүүд нь хоорондоо цусан холбоотой байдаг. Энэ нь энэ дэлхий дээрх хэн нэгний төрсөн аав ээж мөн эсэхийг батлах хөдөлшгүй арга зам. Энэ нь тэнгэрийн хүүхдүүд хэрхэн тэнгэр Эцэг Эхийн хөвгүүд охид гэдгээ батлах боломжтойг харуулах толины тусгал юм. Аав ээжүүд цусаараа хүүхдүүддээ амь өгдөг. Үүнтэй адилхан Эцэг Эх Бурхан цусаараа хүүхдүүддээ сүнсний амийг өгөх юм.

Иохан 6:53 “Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй.”

Лук 22: 14-15, 20 “Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.”

Дээр дурдсан цус бол Алгасал баярын дарсанд шингээсэн Бурханы цус юм. Есүс “Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм” гэж хэлсэн болохоор Тэрээр Алгасал баярын дарсаар Өөрийн цусаа бидэнд амласан гэсэн үг. Тийнхүү бид тэнгэр Эцэг Эхийн цусыг өвлөн авч чадах юм.

Алгасал баяр нь биднийг Бурханы хүүхэд мөн эсэхийг батлах сүнслэг цусны шинжилгээ гэхэд болно. Нэгэнтээ бид Бурханыг цусыг хүлээн авч, Алгасал баяр сахих юм бол бид Бурханыг Эцэг Эх гэж дуудаж чадна. Алгасал баяр нь биднийг тэнгэрийн гэр бүл гэдгийг гэрчилдэг.