Авралын анхны алхам баптисм

Бурханы мөнхийн амлалт шингэсэн баптисмын ёслолд ус хэрэглэдэг

Сүмд явж, Библи сурч, Бурханд итгэх итгэлийн зорилго нь Библийн дагуу бол сүнсэндээ мөнх амь олж авах явдал. Бурхан үүнийг баптисмаар амласан.

1Петр 1:9 “Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн (сүнсний) авралыг олж авна.”

Хүний нийгэм аливаа барьцаат гэрээ, гэрлэлтийн гэрээ гэх мэт олон амлалтаас бүрддэг. Зүгээр нэг цаас хүртэл хэрхэн хэрэглэж байгаагаас шалтгаалж, өөр өөр амлалт агуулж байна. Жишээ нь дэлгүүрийн мөнгөний баримтаас 100 долларын дэвсгэрт хүртэл өөр өөр амлалттай.

Баптисм хүртэхийн тулд хэрэглэдэг усны тухайд ямар вэ? Ус бол ус. Гэхдээ баптисм хүртээж буй усны тухайд бол мөнх амь өгөх Бурханы амлалт шингээстэй юм.

Баптисмын утга учир

1Петр 3:21 “Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш, харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.”

Баптисмаар Бурхан биднийг Бурханы хүүхэд болгон, нүглийн уучлал өгөх амлалтаа баталгаажуулж байгаа юм. Тэгж гэмээнэ бид тэнгэрийн хаанчлалд орж чадна.

Галат 3:26-27 “Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ. Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.”

Иохан 3:5 “Есүс —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Үйлс 2:38 “Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно.”

Баптисм хүртэх цаг хугацаа

Библиэс харахад баптисм нь хойшлуулж болохгүй, Христийн сайн мэдээг ухаарсан даруйдаа нэн даруй хүртэх ёстой ёслол юм. Хуучин гэрээ болон шинэ гэрээн дээрх Бурханы сургаалд ирээдүйд юу болохыг мэдэхгүй учраас бид маргааш гэж хойш тавилгүйгээр өнөөдөр л аврал авах ёстой гэж байдаг.

Сургаалт үгс 27:1Маргаашаар бүү сайрх. Маргааш юу авчрахыг чи үл мэднэ.”

Лук 12:16-21 “Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд “Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би амьхандаа «Амь гол минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв.

Бурхантай бялхам харилцаатай байна гэдэг нь баптисмаар анхны алхам хийж, Бурханыг мэдэх, Бурханы тушаалыг дагах гэсэн үг юм.

Баптисм хүртэх газар

Етиопын сан хөмрөгийг хариуцагч амбан Филиптэй уулзаад, сайн мэдээ сонссоныхоо дараа сүм рүү явъя гэж гуйхын оронд Филипээс замын хажуугийн усанд баптисм хүртье гэж гуйсан байдаг.

Үйлс 8:26-31 “Харин Эзэний тэнгэрэлч, Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам) Тэр ч босоод явав. Тэгтэл харагтун, Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, буцан явж байжээ. Тэр тэргэндээ суун, эш үзүүлэгч Исаиаг уншиж явав. Филипт Сүнс —Тэр тэргийг гүйцэн оч гэв. Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс —Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэхэд тэр —Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ? гээд Филипийг тэргэндээ суухыг гуйв.

Корнел элч Петрийг гэртээ урьж, Петр түүнд болон түүний гэр бүлийнхэн ба найз нөхдөд нь яг тэр өдрөө баптисм хүртээсэн байдаг (Үйлс 10:47-48).

Элч Паул бас хуягийн гэрийнхэн бүгд аврагдахыг хүссэн тул гэр бүлээр нь баптисм хүртээсэн. Энэ нь газар хөдлөлт болсны дараа шөнө дунд болсон явдал.

Үйлс 16:23-33 “Ийнхүү зодож жанчаад, тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав. Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлжээ. Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа. Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ. Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдтал Паул чангаар —Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна гэж хашхирсанд тэр —Бамбар авчир гээд, үсрэн орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв. Тэр тэднийг гаргах зуураа —Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв. Тэд —Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ. Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүгдэд Эзэний үгийг ярьжээ. Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угаагаад, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв.

Баптисмаар бидний сүнс дахин төрдөг ба Бурханд итгэж байгаа эхлэлийн цэг болдог. Тиймээс анхны сүмийн христчүүд цаг хугацаа, орон байр харгалзалгүйгээр хойшлуулалгүйгээр тэр даруй баптисм хүртэж байжээ.

Хэрхэн баптисм хүртэх вэ?

Баптисмын хамгийн чухал зүйл нь яаж хүртэх вэ гэдэгт л байгаа юм. Есүс Христ шавь нартаа зааж өгөхдөө үнэн зөв баптисм нь Эцэгийн нэр, Хүүгийн нэр, Ариун Сүнсний нэрээр хүртэх ёстой гэдгийг хэлжээ.

Матай 28:18-20 “Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.

Бурханы энэ гурван нэрийг ашиглахгүйгээр хүртсэн баптисм нь хүчингүй баптисм гэхэд болно. Тэр ч байтугай анхны сүмийн итгэгчдийг Паул элч дахин баптисм хүрт гэсэн байдаг. Тэгж байж энэ нь зөв болох юм.

Үйлс 19:3-5 “Тэр —Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд —Иоханы баптисмыг гэжээ. Паул —“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисм хүртээж байсан шүү дээ гэв. Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв.

Хүүгийн үед итгэгчид Есүсийн нэр дээр баптисм хүртэх ёстой байсан хэрэг. Одоо бол Ариун Сүнсний үе бөгөөд Библийн сургаалын дагуух баптисм нь Эцэгийн нэр Ёхова, Хүүгийн нэр Есүс, Ариун Сүнсний нэр Ан Сан Хун хэмээх нэрэн дээр хүртэх ёстой. Энэ нь л аврал өгөх баптисм юм.