Мөргөлийн дүрэм
Хуримын ёслолоос гадна эмэгтэй хүн толгойны алчуур өмссөн нь хаана байна? Хуриман дээр толгойны алчуур зүүх, мөргөл дээр толгойны алчуур зүүх хоёр хоорондоо харилцан уялдаатай. Библид Арван тушаалаараа дамжуулан Бурхан мөргөлийн өдрөө онцолсон байдаг. Мөн адил Бурхан мөргөлийн дүрэм журмыг онцолсон. Үүнийг бид хуримын найрны сургаалт зүйрлэлээс харж болохоор байна.
Матай 22:2-14 “Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. … Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан албат нартаа “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэжээ. Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.”
Энэхүү сургаалт зүйрлэлд Есүс тэнгэрийн хаанчлалыг хуримын найртай зүйрлэсэн байна. Хуриманд зориулсан зохистой зөв хуримын хувцас байдаг шиг тэнгэрийн хаанчлалд орохын тулд бас зохистой зөв хувцас гэж бий. Өөрөөр хэлбэл бид Бурханд мөргөл тэмдэглэхдээ дагах ёстой дүрэм журам гэж бий. Тэгж байж бидний мөргөлийг Бурхан хүлээн зөвшөөрөх юм.
Толгойны алчуур бол Бурханы тушаал
Бурханы сүмийн эмэгтэйчүүд мөргөлийн үеэр толгойны алчуур зүүдэг, харин эрэгтэй хүн толгойгоо бүтээдэггүй. Энэ нь анхны сүмийн үед элч Паулын Христээс уламжлан авсан Библийн сургаалд суурилсан зан үйл юм.
1Коринт 11:1 “Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайгчид бай.”
Элч Паул анхны сүмийн үеийн итгэгчдэд заахдаа мөргөлийн үеэр эмэгтэй хүн нь толгойны алчуур зүүж, эрэгтэй хүн зүүх ёсгүйг зааж өгсөн.
1Коринт 11:4-5 “Залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойдоо өмсгөлтэй эр хүн бүр толгойгоо гутааж буй юм. Харин залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм.”
Бид бүхнийг мөргөлийн үеэр Бурханыг хүндэтгэг гэсэндээ Бурханы тогтоож өгсөн хууль зарлигууд байдаг. Эрэгтэй хүн толгойгоо бүтээхгүй байж Бурханыг хүндэтгэдэг бол эмэгтэй хүн толгойгоо бүтээж байж Бурханыг хүндэтгэдэг. Энэ бол аливаа зүйлийн төрөлх байдал (1Кор 11:14-15). Эрэгтэй хүн толгойгоо бүтээхгүй байх нь Бурханы алдар ба дүр. Эмэгтэй хүн толгойгоо бүтээх замаар Бурханы өмнө бие сэтгэлийн үзэсгэлэнтэй байдлыг илэрхийлдэг.