Сүмийн танилцуулга

Дэлхий дээрх Бурханы сүм

Библийн зөгнөлийн дагуу 1964 онд Ан Сан Хун Христ Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийг үүсгэн байгуулснаас хойш өдгөө дэлхийн 175 улсад 7500 гаруй сүм, 3 сая 500 мянга орчим бүртгэлтэй итгэгчтэй болжээ. Бид “өгөх хайр”-ын жишээг даган Эх Бурханы сургаалыг хэрэгжүүлж, ертөнцийг халуун дулаан хайраар өөрчилж байна.

Анхны сүмийн цэвэр үнэнд итгэдэг Бурханы сүм

Бурханы сүм 2000 жилийн өмнө Есүс ирээд биечлэн жишээгээр үзүүлэн зааж өгсөн шинэ гэрээний үнэнийг сурч судалдаг. Есүс шинэ гэрээ болгон жишээгээр үзүүлж Амралтын өдөр, мөн Алгасал баяраас эхтэй 3 удаагийн 7 баярыг зааж мэдүүлсэн байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурханы тушаалууд өөрчлөгдсөн юм. Бид Библийг үндэс сууриа болгон анхны сүмийн шинэ гэрээний цэвэр үнэнийг болон итгэл сүсгийг сэргээж байна.

Бурханы сүм нь Эцэг Бурхан (Мат 6:9) болон Эх Бурхан (Гал 4:26)-д итгэдэг. Бурханы сүмд ирж 2000 жилийн өмнө Есүс Христийн байгуулсан анхны сүмийн цэвэр үнэнийг судалж үзэхийг та бүхнээс хүсэх байна.

Илч 22:17 Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.