Бурханы сүм, АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртэв
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь төрөл бүрийн сайн дурын ажлаараа улс орон болон нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг сүм. Энэхүү гавьяа зүтгэлийг нь үнэлж АНУ-ын ерөнхийлөгч сайн дурын ажлын шагналаа Бурханы сүмд олголоо. Уг шагналыг хэд хэдэн шат дамжлагатай шалгаруулдаг аж. АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал бол улс нийгмийнхээ хөгжлийн төлөө сайн дурн ажил явуулсан хувь хүн болон байгууллагад олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм. Сайн дурын ажил явуулсан цагийг нь харгалзан алт, мөнгө, хүрэл шагнал олгодог бөгөөд ялангуяа 4000 цагаас дээш чин сэтгэлийн сайн дурын ажил явуулсан хувь хүнд тэргүүн дээд шагнал Лайф тайм (насан туршийн гавьяаны шагнал) хүртээдэг аж.
Бурханы сүм 2011 оны 6 сард тухайн үеийн ерөнхийлөгч асан Барак Обамагаас хувь хүнд олгогддог тэргүүн дээд Лайф тайм шагнал болон байгууллагын хувьд авч болох нэр хүндтэй алтан шагнал авсан юм. Тэр цагаас хойш байгууллагын төрөлд алтан шагналыг нийт 16 удаа хүртээд байна.
- Алтан шагнал (2019. 8, 2 удаа)
- Алтан шагнал (2018. 12, 6 удаа)
- Алтан шагнал (2017. 12, 3удаа)
- Алтан шагнал (2015. 12)
- Алтан шагнал (2015. 9)
- Алтан шагнал (2015. 6)
- Алтан шагнал (2014. 11)
- Алтан шагнал (2011. 6)
- Лайф тайм шагнал (2011. 6)
Бурханы сүм уг шагналыг авах болсны гол учир нь Библи дэх “Хөршөө хайрла” сургаал, мөн Эх Бурханы сургаалыг даган байнгын сайн дурын ажлыг хийж хэрэгжүүлж ирсэнд байгаа юм(Матай 22:39). Дэлхийн 175 улсад байгуулагдсан Бурханы сүм нь улс нийгмийнхээ тусламж хэрэгтэй байгаа салбарт анхаарч, байгаль орчин цэвэрлэх, цусны донор, эмзэг бүлгийнхэнд туслах, гамшгийн дараах яаралтай тусламж, өндөр настны халамж зэрэг олон талт сайн дурын ажлыг тогтмол явуулж ирсэн юм.
Үүний үр дүнд дэлхийн орон орны засгийн газар болон байгууллагууд, нийгмийн бүхий л шатны байгууллагаас хүндэт цом, хүндэт өргөмжлөл, талархал гээд 2600 орчим шагнал урамшуулал хүртээд байна. АНУ-д гэхэд ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагналаас гадна орон нутгийн засаг захиргаанаас нэр хүндийн илэрхийлэл болсон тунхаг бичиг гардан авсан юм. Чин сэтгэлийн сайн дурын ажилд оролцохыг иргэдэд уриалсан Бурханы сүмийн тэмдэглэлт өдрийг ч төр захиргааных нь байгууллагын зүгээс тунхаглан зарласан юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагналын тухай
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал нь анх 2003 онд тэр үеийн ерөнхийлөгч асан Жорж Буш зарлиг гаргаснаар ерөнхийлөгчийн зөвлөлөөс баталсан шагнал юм байна. Сайн дурын ажлын ач холбогдлыг таниулан, идэвхтэй оролцоог дэмжихийн төлөө уг шагналын тогтолцоог бий болгожээ.
Энэхүү шагналд хүмүүсийн анхаарлыг татаад байхгүй ч чимээгүйхэн сайн дурын ажил явуулж ирсэн хувь хүн болон байгууллагын нэрийг дэвшүүлж, мэргэжлийн комисс хянаж шалгасны үндсэн дээр олгодог байна. Шагналын эзнээр тодорсон хувь хүн болон байгууллага нь тухайн үеийнхээ ерөнхийлөгчөөс энгэрийн тэмдэг, зоосон тэмдэгт, медаль (аль нэгийг сонгоно) болон гарын үсэг бүхий шагналын сертификат, баярын бичиг авдаг аж .
Нас насаар нь буюу хүүхэд-өсвөр үе-залуучууд-насанд хүрэгч гэж хуваан, 12 сарын турш сайн дурын ажил явуулсан цагийг нь харгалзан насан туршийн шагнал–алтан шагнал-мөнгөн шагнал- хүрэл шагнал гэж олгоно. Хүүхэд (5-10 нас) 26-49 цаг сайн дурын ажил хийсэн тохиолдолд хүрэл шагнал, 50-74 цаг хийсэн бол мөнгөн шагнал, 75-аас дээш цаг хийсэн бол алтан шагнал олгоно. Өсвөр үеийн тухайд (11-15 нас) 50-74 цаг сайн дурын ажил хийсэн тохиолдолд хүрэл шагнал, 75-99 цаг хийсэн бол мөнгөн шагнал, 100-аас дээш цаг зарцуулсан бол алтан шагнал олгоно. Залуучуудын тухайд (16-25 нас) 100-174 цаг сайн дурын ажил хийсэн тохиолдолд хүрэл шагнал, 175-249 цаг явуулсан бол мөнгөн шагнал, 250-аас дээш цаг зарцуулсан бол алтан шагнал олгоно. Насанд хүрэгчийн хувьд (26-аас дээш) 100-249 цаг сайн дурын ажил явуулсан бол хүрэл, 250-499 цаг зарцуулсан бол мөнгө, 500 цагаас дээш зарцуулсан тохиолдолд алтан шагнал тус тус олгоно.
Нас харгалзалгүй хувь хүн амьдралдаа 4000-с дээш цагийг сайн дурын ажилд зарцуулсан бол тэргүүн дээд нэр хүндтэй Лайф тайм шагнал (Lifetime Achievement Award, насан туршийн гавьяаны шагнал) олгоно.
Дэлхий дахинаас хүртсэн шагналууд
»