Бурханы сүм, “БНСУ-ын ерөнхийлөгч”-ийн шагнал хүртэв

Бурханы сүм, БНСУ-ын ерөнхийлөгчийн шагнал хүртэв

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг 2003, 2004 онд дараалан, мөн 2015 онд нийгэмд хувь нэмэр оруулсан шилдэг байгууллагад олгодог тэргүүн дээд шагнал ерөнхийлөгчийн шагналыг хүртсэн юм. Энэ нь Бурханы сүм төрөл бүрийн спортын уралдаан тэмцээний үеэр хөгжөөн дэмжих үйл ажиллагаа явуулсан, мөн байгаль хамгаалах, гамшгийн дараах яаралтай тусламжийн ажлууд явуулан улс нийгмийнхээ хөгжлийн төлөө зүтгэж ирсэн сайн үйлсийг нь өндрөөр үнэлсэнтэй холбоотой юм. БНСУ-ын ерөнхийлөгчийн шагнал бол БНСУ-д тодорхой ололт амжилт гаргасан юм уу боловсрол соёл урлагийн салбарт шилдэг амжилт гаргасан хувь хүн болон байгууллагад олгодог шагнал юм.

БНСУ-ын Пусан хотноо 2002 оны 10 сарын 6-нд нээлтээ хийсэн Ази-Номхон далайн пара-олимп-8 наадам (The 8th Far East and South Pacific Games for the Disabled) амжилттай зохион байгуулагдсан билээ. Үүнд Бурханы сүмийн зүгээс үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан тул тус сүмийн ерөнхий пастор Ким Жү Чольд ерөнхийлөгчийн шагналыг 2003 онд олгосон юм. Тухайн үед шашны байгууллагын удирдагчийн хувьд ерөнхийлөгчийн шагналыг хувь хүний төрөлд гардан авсан онцгой ховор тохиолдол болж өнгөрсөн.

2003 оны 8-р сард Дэгү хотноо зохиогдсон 22 дахь удаагийн Зуны универсиад наадам (The 22nd Summer Universiade)-д Бурханы сүмийнхэн иргэдийн зүгээс хөгжөөн дэмжих үйл ажиллагаа явуулж, идэвх санаачлагатай оролцсон юм. Энэхүү сайн дурын ажил нь уг тэмцээнийг амжилттай зохион байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан гэгдэн 2004 онд БНСУ-ын төрийн дээд шагнал олгожээ.

2003 онд Зуны универсиад наадмын хугацаанд Бурханы сүм Дэгү хотноо хөгжөөн дэмжигчийн хөдөлгөөнт үзүүлбэр бэлтгэсэн бөгөөд 20 мянга орчим хөгжөөн дэмжигчийг бүрдүүлж, иргэд-хөгжөөн дэмжих үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм. Түүнчлэн 174 орноос ирсэн баг тамирчдыг онгоцны буудлаас тосон авч, тэмцээний үеэр газар дээр нь хөгжөөн дэмжиж, баг тамирчдын хувцас бэлэглэн, нутаг буцах үед нь үдэх зэргээр сар орчмын хугацаанд хөгжөөн дэмжих олон хэлбэрийн үйл ажиллагаа явуулсан юм. Энэ нь уг тэмцээний зохион байгуулалтанд ихээхэн хувь нэмэр оруулсан гэгдэн өндөр үнэлгээ авсан билээ. Мөн наадмын дараа тэмцээний үеэр хөлөө гэмтээсэн жүдогийн монгол тамирчинд эмчилгээний зардлаар туслан, асарч сувилж байжээ.

2015 оны 5-р сард Далайн өдрийн 20 жилийн ойг тохиолдуулан ерөнхийлөгчийн байгууллагын шагнал хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэн. Өнгөрсөн хугацаанд Солонгос даяар далайн орчныг хамгаалах болон далайн гамшгийн дараах яаралтай тусламжийн үйл ажиллагаанд бие сэтгэлээ зориулан сайн дурын ажил явуулж ирсэн Бурханы сүмийнхний гавьяа зүтгэлийг төр засгаас хүлээн зөвшөөрсөн нь энэ юм. Төрийн дээд шагнал урамшуулал дундаас байгууллагын шагнал хүртсэн нь цорын ганц Бурханы сүм байв. 5-аас дээш жил тухайн салбартаа амжилт гаргасан байгууллагад уг шагналыг олгодог бөгөөд шашны байгууллага авсан нь онцгой үйл явдал байлаа.

БНСУ-ын шагналын тогтолцоо

БНСУ-ын ерөнхийлөгчийн шагналыг хариуцсан Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны зүгээс “Төрийн дээд шагнал урамшууллыг эзнээ олж олгодог соёлыг бий болгохын тулд хичээж байгаагаа, мөн хяналт шалгалтын явцыг шударга байлгаж, уг шагналын нэр хүнд болон итгэлцлийг бий болгоно” гэдгээ мэдэгдсэн.

БНСУ-д төрийн дээд одон медаль, төрийн дээд шагнал, засгийн газрын хүндэт өргөмжлөл зэрэг шагналыг олгох журмын тухайд, Үндсэн хуулийн 80, 89-р зүйлд заасны дагуу засгийн газрын хуралдаанаар зөвшилцсөний үндсэн дээр шагналыг ерөнхийлөгч олгоно. Улс нийгэмд тодорхой амжилт гаргасан бол иргэний харьяалал үл харгалзан БНСУ-ын иргэн эсвэл гадаадын иргэнд олгоно.

БНСУ-ын төрийн дээд шагналыг нарийн дэгтэй хяналт шалгалт явуулсны үндсэн дээр олгох эсэхээ шийдвэрлэдэг тул өөр ямар ч шагналаас илүү үнэ хүндтэй юм. Шагналын эзнийг нарийн нягт сонгон шалгаруулаад, шагналын комисс нэлээдгүй хугацаанд тандан судална. Ялангуяа шашны байгууллага энэхүү хяналт шалгалтын явцыг өнгөрөөн, шагналын эзнээр тодорно гэдэг нэн бэрх аж.

Цааш харах » Дэлхий дахинаас хүртсэн шагналууд