Бурханы сүмийн ажилчин залуусаас бүрдсэн сайн дурынхны баг (ASEZ WAO) 2020 оны 1 сарын 12-ны өдөр Чулуун овоонд байгаль орчин цэвэрлэх аяныг өрнүүлжээ.
ASEZ WAO нь дэлхийн экосистемийг эвдэхэд хүргэж байгаа хамгийн гол хүчин зүйл болох хуванцар хог хаягдлыг багасгах “No More GPGP” хөтөлбөрийг дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж байгаа юм. Энэ өдөр хэрэгжсэн байгаль орчин цэвэрлэх үйл ажиллагаа нь уг төслийн хүрээнд зохиогдсон ажил юм байна.
“No More GPGP” хөтөлбөр нь хуванцар үйлдвэрлэл, хуванцар хэрэглээг багасгах гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагддаг байна. ASEZ WАО хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгах ажлыг санаачлан, хуванцар хэрэглээг багасгахыг дэлхий нийтэд уриалан ажилладаг юм. Мөн байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөнөөр хуванцар хог хаягдлыг хаяхаас илүүтэй дахин боловсруулахыг уриалж байна.
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн Чулуун овоонд Бурханы сүмийн ажилчин залуу сайн дурынхны баг хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг багасгах сургалт явуулан, гудамж талбай цэвэрлэх аяныг өрнүүлж 250 гаруй кг хог хаягдал цэвэрлэсэн байна.