2017 оны 10 сарын 15-ны өдөр дэлхийн орон оронд байгаа Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн ажилчин залуус нэгэн зэрэг байгаль орчин цэвэрлэх сайн дурын ажлыг явууллаа. Залуучууд зөвхөн одоогийн ажил амьдралаа биш ирээдүйн зорилго төлөвлөгөөнийхөө төлөө өөрсдийгөө хөгжүүлэх гээд зав зайгүй амьдардаг билээ. Гэсэн ч илүү үнэ цэнэтэй амьдрахын тулд хөрш нийгэмдээ туслах сайн дурын ажилд ханцуй шамлан орлоо.
Сүмийн холбогдох нэгэн хүн хэлэхдээ “Дэлхийн өнцөг булан бүрд байгаа Бурханы сүмийн ажилчин залуучууд Эхийн сэтгэлээр байгаль орчноо цэвэр цэмцгэр болгож, гэрэлт хүсэл найдвар бүхий нийгмийг цогцлоохын тулд сайн дурын ажилд оролцож байна. Хүмүүс маань таатай сайхан орчинд бие, сэтгэлээрээ эрүүл саруул байгаасай” хэмээн хүсэж байгаагаа илэрхийллээ.
Энэ өдөр Улаанбаатар Бурханы сүмийн ажилчин залуусын ажлын хамт олон, найз нөхөд ирж 60 гаруй хүн баяртай инээмсэглэн сайн дурын ажил явууллаа. Тэд оюутан залуус, ажилтан алба хаагчдын хөл хөдөлгөөн ихтэй Бөмбөгөр худалдааны төвөөс хотын төвийн гудамж талбайг цэмбийтэл цэвэрлэв.
Сайн дурынхан үдээс өмнө 11 цагт цуглаж, 2 цагийн турш Бөмбөгөр худалдааны төвөөс авхуулан хотын төвийн гудамж зам цэвэрлэж, хотын өнгө төрхийг өөрчиллөө. Энд тэнд хөглөрөх тамхины иш, гялгар уут, хууль бус зар сурталчилгааны хуудас, нэг удаагийн аяга сав, чихэр печений цаас… Тэд 60 гаруй шуудай хог түүжээ.