Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн дэлхий дахины байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн-6306 (ASEZ)

2020 он эхлэхтэй зэрэгцэн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ баг байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөнд манлайлан оролцов. 2020 оны 1 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хороог зорьж очсон ASEZ-н гишүүд тус дүүргийн гэр хорооллын хогийг түүх ажилд ханцуй шамлан зүтгэв.

Сүхбаатар дүүргийн хүсэлтээр явагдсан уг өдрийн их цэвэрлэгээний хүрээнд ASEZ-нхан хогны машин орж чадахааргүй газар орхигдож бөөгнөрсөн хог хаягдыг зөөж авчран машинд ачсан байна.

Энэ өдрийн арга хэмжээнд Бурханы сүмийн ASEZ-н 80 гишүүн оролцож, 0,5 км зай талбайг хамарсан их хэмжээний хог хаягдлыг нэг бүрчлэн зөөж ачжээ. Эл өдөр тэд 8 тонн хог түүж ачсан байна.

Хөхөө өвлийн хүйтэнд өгсүүр газар өгсөж уруудан, хог зөөж байсан сайн дурынхны магнайд хөлс бурзайн байв. 2 цаг орчим хог зөөж ачсан тэдний царайд мөн инээмсэглэл тодорч байлаа.

Тэдний энэ байдлыг ажигласан Сүхбаатар дүүргийн хөдөө аж ахуй, санхүү хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаяр, тус дүүргийн 16-р хорооны судалгааны хэлтсийн ажилтан Б.Болор-Эрдэнэ, мөн тус дүүргийн байгаль хамгаалах хэлтсийн ажилтан нар сайн дурынхны сэтгэл шингэсэн үйл ажиллагааны талаар хэлэхдээ “Өнөөдөр амралтын өдөр олон улсын ASEZ-н оюутнууд сайн дурын ажилд оролцсонд талархаж байна. Өмнө нь ч гэсэн Сэлбэ голын ойр орчмыг цэвэрлэх ажилд бид хамтран оролцож байсан. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 16-р хороонд овоорсон их хогийг цэвэрлэх гэж оюутан залуус маань ирсэн явдалд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье” хэмээн алга ташив.

Бурханы сүмийн оюутан залуу сайн дурынхны ASEZ багийнхан дэлхийн 7.7 тэрбум хүний аз жаргалтай амьдрал, дэлхий ертөнцийг сайн сайхан болгож өөрчлөхийн төлөө нийгмийн халамж, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх аян, яаралтай тусламж, байгаль хамгаалах гээд олон талт сайн үйлсийг дэлхий дахинаа өрнүүлсээр байна.