Оюутан сайн дурынхны баг Сэлбэ голын эрэг дагуу шарилж зулгаав

2019 оны 8 сарын 11-ний өдөр  Бурханы сүмийн оюутан сайн дурынхны баг (ASEZ)-н 90 орчим гишүүд Сэлбэ голын эрэг дагуу шарилж зулгаах аяныг өрнүүлжээ.

Ихэвчлэн 8-10 сарын хооронд шарилжны тоосны улмаас харшил нэмэгддэг. Иймд нийслэлд жил бүр харшлаас урьдчилан сэргийлэх үүднээс шарилж зулгаах аян өрнүүлдэг ч үргэлж л хүн хүч дутмаг байдаг.

Бурханы сүмийн оюутан сайн дурынхан Сэлбэ голын эрэг дагуу явуулсан аяныхаа хүрээнд Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлбийн автобусны эцсийн буудлаас эхлээд 4800м2 талбайд шарилж зулгаасан байна. Ялангуяа энэ арга хэмжээнд монгол оюутнуудаас гадна солонгос оюутнууд ч хамтдаа оролцож, дэлхийн байгаль хамгаалах хамтын ажиллагааны чухлыг таниулжээ.

Энэ арга хэмжээ нь Бурханы сүмээс дэлхий даяар явуулж буй байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөний 5989 дэх удаагийнх нь ажээ.