Алгасал баярыг угтан улсын цэцэрлэг дээр спортын тэмцээн зохиов

2013оны 4 сарын 28-ны ням гарагт Бурханы сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар нийгэмлэгийн Улаанбаатар нэгдсэн чуулганаас дэлхий даяар Алгасал баярыг угтсан бусдад хайр хүргэх “Нэг сэтгэл” хөгжөөнт тэмцээнийг 53-р сургууль дээр зохиолоо.

Өдөрлөгийн үеэр сүмийн 200 гаруй итгэгч, Монгол Улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдтэй хамтдаа “хөгжөөнт сандал”, “хөгжилтэй мэргэн”, “үсэрдэг бүжин”, “онгоц нисгэх”, “супер байлдагч”, “ойдог хонь”, “намайг дагаарай”, “боулинг”, “аз шүүрье”, “пандаг уйлуулъя”, “хөгжилтэй сагс” гэх мэт арав гаран тоглоом тоглуулж тэмцээн зохиов.

Гурван цаг гаруй хамтдаа тоглож тэмцээнд оролцсон хүүхэд бүрийг гурван боть Монгол үлгэрийн туурвил, зохиолч Анна Ф.Тайшигийн хүүхдийн сонгодог цувралууд, ширээний теннисний цохиур, шатар, даам, агаарын теннис, хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг гарын бэлгээр урамшуулжээ. Өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин Лежендари Феникс ХХК-ийн ерөнхий захирал, Уянгалянхуа “Өнөр бүл” төвийн бяцхан хүүхдүүдэд 120 ширхэг жүүс бэлэглэжээ.

Дашрамд хэлэхэд Улаанбаатар дахь Бурханы сүм жил бүр “Цусны донор хөдөлгөөн, “Эх дэлхийгээ цэвэрлэх хөдөлгөөн”, “Элдэв гамшигт өртсөн газрыг нөхөн сэргээх ажил”, “Ахмадын болон хүүхдийн төлөөх халамж” зэрэг чин сэтгэлийн зөвт үйлсүүдийг удаа дараа явуулж байна.