Ан Сан Хун Христ мэндэлсний 100 жилийн ой- Эд барааны тусламж үзүүлэх сайн дурын аян

Бурханы сүмийн итгэгчид 2018 оны 6 сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 23-р хорооны байранд хөрш нийгэмдээ туслах арга хэмжээ зохион байгууллаа. Энэ өдрийн арга хэмжээний хүрээнд бяцхан хүүхдүүдэд зориулж оймс, хичээлийн хэрэгсэл, амттан зэргийг бэлдэж тус дүүргийн 60 хүүхдэд бэлэглэсэн байна.

Гэнэтийн бэлэг авсан хүүхдүүд маш их баярлаж, бяцхан сурагчдын эцэг эхчүүд ч бас Бурханы сүмийн итгэгчдэд бэлэг бэлдсэнд нь талархлаа илэрхийлжээ.

2018 онд Бурханы сүмийн итгэгчид Ан Сан Хун Христ мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дэлхий дахинаа байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн, цусны донорын хөдөлгөөн, хөрш нийгэмдээ туслах зэрэг төрөл бүрийн сайн дурын ажил явуулжээ. Уг өдрийн арга хэмжээг ч бас Ан Сан Хун Христ мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан нь утга учиртай ажээ.

Бурханы сүмийнхэн Ан Сан Хун Христийг Библийн бүхий л зөгнөлийг биелүүлж Алгасал баяр төдийгүй анхны сүмийн шинэ гэрээний үнэнийг сэргээсэн Хоёрдугаар Христ гэдэгт итгэдэг юм.