Ан Сан Хун Христ мэндэлсний 100 жилийн ой- Өвчтөн хүүхдүүдэд эд зүйл хандивлав (ASEZ WAO)

Бурханы сүмийнхэн өвчтөн хүүхдүүдэд зориулж амьсгалын аппарат, эмнэлгийн багаж хэрэгсэл хандивласнаа Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт гардуулж өглөө.

Эл өдөр тэд астма, харшил зэрэг амьсгалын замын өвчнийг эмчлэхэд зориулсан 5 аппарат, уг аппаратанд хэрэглэх шингэн бодис 15 хайрцгийг, мөн 103ш уян зүү хандивлажээ.

Амьсгалын замын өвчний эмчилгээг цагийг нь олж хийхгүй бол хүүхдүүд гэнэтийн аюул эрсдэлд ч орж болзошгүй байдаг гэнэ. Хан-Уул дүүргийн эмнэлгийн зүгээс өвчтөнүүдийнхээ эмчилгээнд үр дүнтэй ашиглана хэмээн уг эмнэлэгт нэн хэрэгцээтэй байсан багаж хэрэгсэл хандивласанд талархлаа илэрхийлж байв.

Ан Сан Хун Христ мэндэлсний 100 жилийн ойд зориулан энэ өдрийн хандивын арга хэмжээг зохиосон аж.