Бурханы сүмийн итгэгчид сэтгэлээ нэгтгэн Уурхайчин багийн ганц бие өндөр настнуудад ахуйн хэрэглээний бараа хандивлах сайн дурын ажил зохион явууллаа.
2019 оны 1 сарын 30-ны өдөр Бурханы сүмийн итгэгчид хүйтэн цаг агаар, ганцаардал дунд хүнд хэцүүг даван туулж байгаа ганц бие өндөр настнуудад хүргүүлээрэй хэмээн Уурхайчин багийн хорооны захиргаанд 150кг гурил, 75кг элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн хандивлажээ.
Хорооны захиргааны холбогдох ажилтан итгэгчдийн халуун сайхан сэтгэл шингэсэн эд зүйлийг тусламж хэрэгтэй ганц бие өндөр настнуудад дамжуулна хэмээн талархсанаа илэрхийлэв.