Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг 2019 оны 5 сарын 22-ны өдөр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв дээр донорын арга хэмжээ явууллаа.
“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий даяар буухиалан өрнүүлж байгаа энэхүү донорын арга хэмжээний 981 дэх удаагийнх нь АНУ-ын Атланта хотноо зохиогдсон юм. 982 дахь арга хэмжээ зохион явуулсан нь энэ ажээ.
Оролцсон сайн дурынхан эхлээд шинжилгээнд хамрагдаж, цус өгөх боломжтой нь дараалалд орж зогсоно. Цусаа бэлэглэх болсон хүмүүс баяртайгаар инээмсэглэж, шинжилгээ өгөөд тэнцээгүй нь тун харамсаж байгаа нь илт. Цусны төвийн ажилтнууд амь бэлэглэх үнэ цэнийг нь мэдээд цусаа хандивлах ажилд сэтгэл гарган оролцсон хүмүүсийг хараад сэтгэл өндөр байлаа.
Донорын арга хэмжээнд уг сүмийн итгэгч болон танилуудаас нь бүрдсэн 200 гаруй хүн оролцож, 171 хүн цусаа хандивлажээ.