Бурханы сүмийн итгэгчид 2018 оны 4 сарын 25, 5 сарын 9-ний өдрүүдэд Монгол улсын Улаанбаатар, Дархан хотуудад тус тус цусны донорын сайн дурын арга хэмжээ зохиожээ.
Уг арга хэмжээ нь Бурханы сүмээс жил бүр дэлхий даяар зохиодог “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” донорын арга хэмжээ байв. Энэ нь энэ жил Монголд улсад зохиогдсон 892 дахь, 935 дахь удаагийн донорын аянууд байсан аж.
4 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр уг арга хэмжээний нээлтийг хийлээ. Бурханы сүмийн итгэгчид, тэдний танилууд гээд нийт 350 хүн оролцож, тэднээс эмчийн үзлэгт тэнцсэн 149 хүн нь цусаа хандивлажээ.
5 сарын 9-ний өдөр Монгол улсын Дархан хотын нэгдсэн эмнэлэг дээр цусны донорын арга хэмжээ зохиогдлоо. Нийт 18 хүн оролцсоноос 4 итгэгч цусаа хандивлажээ.
Цусыг орлуулах боломжгүй байдгийн улмаас яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай өвчтөнд цус бол амьтай нь адилхан зүйл. Үнэт цусаа хандивлах үйлсэд сайн дураараа нэгдэж байгаа итгэгчдэд Цусны төвийн болон эмнэлгийн холбогдох хүмүүс гүн талархал илэрхийлж байлаа. Хүний амь насыг аврахад гар бие оролцсон итгэгчид “Бурханы хайрын сургаалыг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна” хэмээн цаашдаа ч мөн цусны донорын сайн дурын аянд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Уг өдрийн арга хэмжээ Ан Сан Хун Христ мэндэлсний 100 жилийн ойд зориулан явагдаж байгаагаараа онцлог байв.
Бурханы сүмийнхэн Ан Сан Хун Христийг Библийн зөгнөлийг биелүүлэн шинэ гэрээний Алгасал баяр төдийгүй анхны сүмийн амийн бүх үнэнийг сэргээсэн Хоёрдугаар Христ гэдэгт итгэдэг юм.